Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Л.Сонор миний хамаарал бүхий хүн мөн үү гэвэл мөн. Гадаадаас зөндөө санал ирдэг ч сайд, дарга нар нь явуулдаггүй 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын 2025.01.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцсэн. Хуралдаанаар Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн юм.

Нууц санал хураалтаар Б.Саруулыг 61.1 хувийн саналаар, Ш.Хандсүрэн 61.1 хувийн нарыг дэмжсэн ч Л.Сонорыг гишүүдийн 58.9 хувь нь дэмжсэнгүй.

Л.Сонор нь УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандын ахынх нь хүүхэд аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа. Тэрбээр "Л.Сонор миний хамаарал бүхий хүн мөн үү гэвэл мөн. Гадаадаас зөндөө санал ирдэг ч сайд, дарга нар нь явуулдаггүй. Хэрвээ Л.Сонор явбал гадаад өр бондын асуудал хүндэрнэ гэдэг байсан" хэмээлээ.

Э.Батшугар: Засгийн газар нь хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гээд төсвөө тэлдэг ч нөгөө талд Монголбанк чөдөрлөөд байж болохгүй
Э.Батшугар: Засгийн газар нь хөгжлийн мега төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх гээд төсвөө тэлдэг ч нөгөө талд Монголбанк чөдөрлөөд байж болохгүй
 
Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгджээ
Улаанбурхан өвчний 617 тохиолдол бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.