Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 57 секунд

"Үзэл бодлоо илэрхийлж байна" гэх нэрийн дор бусдыг элдвээр гутаан доромжилж буй хүмүүст цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож эхэллээ. Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн “Б” нь “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад, шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон байна. Иймд холбогдогч “Б”-г шүүхээр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Хэдийгээр бид ардчилсан нийгэмд амьдарч, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч бусдыг олон нийтийн сүлжээнд гутаан доромжлох нь олон сөрөг үр дагавартай. Магадгүй хэдэн зуун мянган хүн харж, үзэж дагаж буй хаягаар доромжлуулсан иргэд нийгэмд амьд явах эрхээ хаалгаж, амиа хорлоход ч хүрэх муу талтай. Тиймээс бид үзэл бодлоо илэрхийлж байна гэх нэрийн дор бусдыг доромжлохгүй байх нь наад захын сошиал хэрэглэх соёл, нөгөө талаасаа сошиал хэрэглэж буй ирээдүй хойч үеийнхээ муу муухай хараалын үгс зааж болохгүй байх үүргээ биелүүлэх учиртай юм.

Н.Учрал: Францын талтай ямар нэг байдлаар ХООЛ УНД ИДЭЖ, КОФЕ ХАМТ УУЖ найзан дундаа ороогүй
Н.Учрал: Францын талтай ямар нэг байдлаар ХООЛ УНД ИДЭЖ, КОФЕ ХАМТ УУЖ найзан дундаа ороогүй
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!