Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 44 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувь нь хамрагдаж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч малчин болон даатгалын компани хооронд байгуулсан тухайн жилийн гэрээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийн тодорхой хэмжээг нэг удаа урьдчилсан байдлаар олгох зэрэг зүйл заалтыг боловсруулжээ.

Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тухайлбал, нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгаснаар үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ЧУУЛГАН: Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол-Японы ЗГ хоорондын хэлэлцээрийг батлах хуулийн төслийг эцэслэн баталлаа
ЧУУЛГАН: Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол-Японы ЗГ хоорондын хэлэлцээрийг батлах хуулийн төслийг эцэслэн баталлаа
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!