Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

32 км үргэлжлэх Туулын хурдны замын барилга угсралтын ажил III сард эхэлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 3 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн танилцууллаа. Тус зам нь Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрх гүүрээс эхэлж, Сонгинохайрхан дүүргийн нутагт орших баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжилнэ.

Орц гарц цөөнтэй, хотын замтай нэг түвшинд огтлолцохгүй, замын хөдөлгөөнд саад учруулахгүй, Азийн авто замын сүлжээг нэмэгдүүлнэ, Улаанбаатар хотыг тойрон гарах боломжийг бүрдүүлнэ, зорчих хурд 80-100 км/ц байхаар тооцжээ.

Энэ сард Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендер зарлаж, гуравдугаар сараас бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.

720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.