Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙ САЙД: Үндэсний баялгийн сангийн өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож Чингис хааныхаа нэрээр нэрлэнэ. ОУ-д “CHINGGIS FUND” нэрээр танигдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдэгдэл хийсэн. Тэрбээр хэлэхдээ,

"Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд тухайн үед буюу Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулсны дараа 2024 оны нэгдүгээр сарын 31-нд санамж бичигт гарын үсэг зурж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.

Энэ хууль хэрэгжиж эхлээд анхны үр дүн өнөөдөр гарч байна. Олон улсын баялгийн сангийн жишгээр Үндэсний баялгийн санг өөдлөн дэвжих бэлгэдлийг бодож, Их Хааныхаа нэрээр нэрлэх болно. Олон улсад энэ сан “CHINGGIS FUND” нэршлээр танигдана гэсэн үг юм.

Үндэсний баялгийн сангийн Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөгт хүрсэн байна. Хуримтлалын санд 495 тэрбум төгрөг буюу Монгол иргэдийн нэрийн ХАДГАЛАМЖИД иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж, Е-Монголоор дамжин өнөөдөр нээлттэй болж байна. Хадгаламж баялагтай хэрхэн уялдаж байгааг иргэн бүр харах боломж бүрдлээ. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад тус хадгаламжийг бэлэн бусаар ашиглах боломжтой болж байна гэсэн үг.

2025 он гараад иргэн Та хүсвэл Хадгаламжийн нэрийн картаа авч болно. Баялаг ашиглагдах тусам хуримтлал нэмэгдэнэ. Үндэсний баялгийн 34 хувь ба түүнд ногдох АМНАТ-ын орлогоос хуримтлал үүсэж, иргэдийн хуримтлал арвижна.

Шинэ мега төслүүд хэрэгжих тусам иргэдийн хуримтлал нэмэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Засгийн газрын 14 мега төсөл бүрэн хэрэгжсэнээр 2030 онд Хуримтлалын сан 18 их наяд төгрөгт хүрэх боломжтой гэж үзсэн. Хөгжлийн санд урьдчилсан байдлаар нэг их наяд төгрөгийн 50 хувь нь буюу 500 тэрбум төгрөг төвлөрөх боломж бүрдэж байна" гэсэн юм.

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барив
 
Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ
Ц.Баатархүү: Дроны мэргэжлийн операторыг сургах, гэрчилгээжүүлэх ажлыг хавраас эхлүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.