Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд энэ сарын 4-5-нд шилжих шөнө гал гарч, нэг ажилтан 90 гаруй хувийн түлэгдэлтэйгээр нас баржээ. Галын улмаас гурван ажилтан түлэгдсэн бөгөөд 55-65 хувийн түлэгдэлтэй хоёр ажилтан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Гал лхагва гарагт гарсан. Тухайн галд гурван хүн өртсөний нэг нь харамсалтайгаар нас барж, хоёр нь Улаанбаатар хотод ГССҮТ-д эмчлүүлж байна. Галын дүгнэлт гараагүй бөгөөд компанийн үйл ажиллагаа түр зогсоосон" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!