Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм.
“Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа 3, 4 дүгээр блок ашиглалтад орсноор нийт 40-50 МВт чадлыг төвийн системд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар батарей хуримтлуурын станц бүрэн чадлаар хоёр удаа төвийн системд эрчим хүчийг нийлүүлсэн бол 12 өдрийн хугацаанд нийт 1800МВт эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна. Батарей хуримтлуурын станц бүрэн хүчин чадлаараа ажилласан үед нийт 25 мянга орчим айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой” гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!