Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМДЕГ мэдээллийн ил тод байдлын үнэлгээгээр тэргүүллээ

Огноо
Унших
1 минут 19 секунд

ЦХХХЯ-наас “Шилэн” ажиллагааны хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд хэрхэн хангаж ажиллаж байгаад жил бүр үнэлгээ хийдэг. Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр улиралд нийслэл болон орон нутгийн 600 гаруй төрийн байгууллагуудыг нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хүртээмж, хугацаандаа нийтлэгдсэн эсэх, мэдээллийн бүрэн бүтэн байдал, эх сурвалжийн тодорхой байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлэхэд манай байгууллага 98 хувьтай үнэлэгдэж, ТОП-10 байгууллагын 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, ЭМДҮЗ-ийн тогтоол, ЭМДЕГ-ын даргын тушаал, шийдвэр, ЭМД-ын сангын орлого, зарлага, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад олгосон санхүүжилт зэрэг хуульд заасан 100 гаруй төрлийн мэдээллийг байнга, ил тод, нээлттэй байршуулж, даатгуулагч иргэн, Эрүүл мэндийн байгууллагуудыг тогтмол шуурхай мэдээллээр ханган ажиллаж байна.

ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн нийт 45 рашаан, сувилал болон сэргээн засах төвүүд
ЭМДЕГ-тай гэрээ бүхий нийслэл болон орон нутгийн нийт 45 рашаан, сувилал болон сэргээн засах төвүүд
 
Б.Пүрэвдорж: Гишүүдэд тэтгэмж олгох заалтыг гэнэт гаргаж ирж байгаа нь 1-р сарын 11-нд болох ЖАГСААЛТАЙ холбоотой. Өнгөрсөн хугацаанд гарын 10 хуруунд багтах хүмүүс л энэ тэтгэмжийг авсан байх