Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМД-ын сангаас 52 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Тэгвэл 2024 оны 9 дүгээр сарын 19-нөөс 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд 67 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 52 сая 199 мянга 328 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

ЕТГ-ын дарга Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчид өрсөлдөж байна
ЕТГ-ын дарга Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчид өрсөлдөж байна
 
“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 220 малчин өрхөд 8.7 тэрбумын зээл олгожээ
“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш 220 малчин өрхөд 8.7 тэрбумын зээл олгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.