Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УТААНЫ СОНСГОЛ хийх өргөдөлд 33.097 иргэн нэгдэж, гарын үсгээ зуржээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлчүүд утааны асуудалтайгаа дахин нүүр тулсан. Энэ цаг үед нийтийн өргөдлийн "D-Өргөдөл" цахим системээр иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тодруулбал иргэн Б.Мөнгөнхишиг "Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2. Ерөнхий хяналтын, 6.2.3. Төсвийн хяналтын, 6.2.9. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах гэснийг тус тус үндэслэн “Утааны Сонcгол”-ыг зохион байгуулж МУЗГ-ын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус өргөдөлд 33.097 иргэн нэгдэж, цахим гарын үсгээ зуржээ.

Гарын үсэг цуглуулах хугацаа 12-р сарын 27-ны 18:55 цаг хүртэл үргэлжлэх аж. Өргөдөлд нийт 70 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм. Иргэн та ЭНД дарж, өргөдөлд гарын үсгээ зураарай.

2024 онд нүүрсний экспорт 84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 7 хувь давах боломжтой
2024 онд нүүрсний экспорт 84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 7 хувь давах боломжтой
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ