Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд нүүрсний экспорт 84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 7 хувь давах боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 48 секунд

Ирэх онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор 2025 оны төсвийн тухай хуульд тусгасан. Энэ зорилтыг давуулан биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ тухай өчигдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулгадаа дурдсан.

Тухайлбал, энэ онд манай улс 78 сая тонн экспортлохоор төлөвлөсөн бөгөөд энэ сарын 3-ны өдрийн /2024.12.03/ байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрчээ. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давах тооцооллыг дурдсан юм.

Цас орж агаарын чанар өмнөх өдрүүдээс бага зэрэг сайжирчээ
Цас орж агаарын чанар өмнөх өдрүүдээс бага зэрэг сайжирчээ
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.