Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэгийн АР ГЭР: Хаалттай хаалганы цаана шударга шүүгээсэй гэж хүсэж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал өнөөдөр Давж заалдах шатны шүүхэд 10:00 цагт болно. Тэрбээр шүүх хуралд оролцохоор өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангиас Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирээд байгаа юм. Шүүх хурлын үүдэнд ар гэрийнхэн нь ирсэн бөгөөд тэдний зүгээс хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг гаргасан. Гэвч шүүхээс Н.Өнөрцэцэгийн хэрэг нь МАШ НУУЦАД хамаарах тул хаалттай явуулахаа мэдэгдсэн.

Харин уг асуудалд түүний ар гэрийнхэн "Хурлыг нь хаалттай хэлэлцэхээр болчихлоо. Хаалттай хаалганы цаана шударга шүүгээсэй гэж хүсэж байна.

Эгч маань өлсгөлөн зарлаад 72 цаг болчихлоо. Бөөрний архаг дутагдалтай гэж гарсан. Үүнд нь санаа зовж байна" гэх байр суурийг илэрхийлж байна.

Н.Өнөрцэцэгийн ХҮҮ: Ээжийгээ маш их САНАЖ байна
Н.Өнөрцэцэгийн ХҮҮ: Ээжийгээ маш их САНАЖ байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.