Ёслолд Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд То Ань Зунг, Үндэсний Ассамблей дахь Вьетнам, Монголын Парламентын бүлгийн дэд дарга Чан Данг Нинь, Вьетнамын найрамдлын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч Бакь Нгок Чиен, ВМНН-ийн Ерөнхийлөгч Хо Суан Хунг болон бусад холбогдох албаныхан оролцов.
Энэ үеэр дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан МҮОНРТ, VTV, VOV-ын бүтээсэн гурван баримтат киног зочдод танилцуулахын зэрэгцээ Монгол гэр барьж, Монгол орны байгаль, ахуй амьдрал болон хоёр улсын хоорондын харилцааны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн нээв. Түүнчлэн Монгол оюутнуудын урлагийн үзүүлбэрийг сонирхуулж, Элчин сайд Д.Билэгдорж VOV, VTV-ийн кино багийнханд талархлын бичиг гардууллаа.
МҮОНРТ, VTV, VOV-ын бүтээсэн баримтат кинонуудыг VTV1, VTV2, VOV-ын VTC16 сувгаар олны хүртээл болгожээ.