Эрчим хүчний салбарын шинэчлэлтэй холбогдуулан, энэ өвлөөс эхлэн цахилгаан, дулааны үнийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж, салбарын алдагдлыг бууруулж, суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болоод буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Эрчим хүчний үнийг нэмэх гэж байгаатай холбогдуулан зохицуулах хороонд асуулт хүргүүллээ. Үүнд төрийн муу менежментийн үр дүнг ганц иргэд, хэрэглэгчид үүрэх ёсгүй. Үнэ чөлөөлөх бол зэрэгцээд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах ёстой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дуудах гэж байгаа бол салбарын бодлогоо тодорхой болгох ёстой" гэв.