Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудын дунд “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит химийн судлагдахууны "Анги нийтийн чанарын уралдаан" хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Орхон аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулсан уг олимпиадад 20 сургуулийн 63 бүлгийн 2048 сурагч хамрагдсан нь өмнөх жилээс 3 дахин их сурагч оролцсон байна.
Уг олимпиадад Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Ахлах сургуулийн 9а ангийн хамт олон тэргүүлж, цомын эзэн боллоо. Баян-Өндөр сумын 8-р сургуулийн 9в анги хоёр, Билигт өргөө сургуулийн 9а анги гуравдугаар байрт орсон бол тусгай байрыг Эрдмийн сан сургуулийн 9в ангийнхан тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. ”Ачит-Ихт” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээндээ нийт 5 сургуулийг химийн иж бүрэн кабинеттай болгосон нь сурагчдыг химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах сонирхлыг нэмэгдүүлж байна гэж багш нар ярьж байна.