Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифын нэмэгдэлийн талаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний үнийг өнөөдрөөс эхлэн айлуудын хэрэглээнээс хамаарч 175-285 төгрөг болгон нэмэгдүүлсэн талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл дулааны үнийг ирэх оны тавдугаар сарын 16-наас эхлэн нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос "Хэрэглэгчдэд очих санхүүгийн ачааллыг бага байлгах үүднээс дулааны шинэ тарифыг ирэх оны тавдугаар сарын 16-наас нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хүйтний улирал буюу тавдугаар сарын 15-ныг дуустал хуучин тарифаар мөрдөнө" гэж мэдэгдлээ.