Э.Золзаяа: Г.Лувсанжамцын “20 минутын хот“ концептод хамтрах саналаас татгалзаж байна. Үзэгчийн суудлаас ажиглаж шүүмжилж байсан нь дээр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын нэгт нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "20 минутын хот" концепцыг хэрэгжүүлэхэд ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяаг хамтран ажиллах санал тавьжээ. Ингэхдээ тэрбээр "Золоотой хамтарч хотоо гоё болгоё гэж санал тавьсан" гэж твиттер хуудастаа жиргэжээ.

Тэгвэл түүний хариуд ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа "20 минутын хот концепт алдаатай тайлбарлаад байсныг залруулсан байна лээ эхний ээлжинд. Явган болон дугуйгаар 20 минутанд амьдралын бүх үндсэн үйлчилгээгээ авдаг болох тухай юм. Дан төрийн үйлчилгээ биш. Тэр дотроо иргэдийн орон сууц+ажлын байрны асуудлыг нэн тэргүүнд шийдэж чадаагүй тул энэ концепт нь огтын ач холбогдолгүй юм. Ажил гэрээсээ 20 мин гэж ойлгоход ер нь болно. Би саналаас татгалзан үзэгчийн суудлаас ажиглан шүүмжилж байсан нь дээр бизээ. Метро 2028 онд гэдэг шиг энэ 20 минутын концепт ч ямар ч үнэмшилгүй ээ" гэв.

А.Цагаанбилэг Дэлхийн аварга боллоо
А.Цагаанбилэг Дэлхийн аварга боллоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!