Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2024.10.29) хуралдаан гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж, “Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Төслийн талаар тус дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцуулав. Тэрбээр "Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагааны талаар судалж, үе үеийн дарга нартай уулзаж, архивын баримтуудтай танилцаж, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй болон зарим байгууллагын удирдлагуудтай уулзалт хийсний үндсэн дээр төлөвлөгөөний төслийг боловсруулсан" гэлээ.
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцах, хүний эрх, эрх чөлөөг хангаж ажиллаж байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргах;
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцах, санал дүгнэлт боловсруулах;
Улсын Их Хурал, түүний Тамгын газрын бодлого, үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн суурилсан талаар, аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхэд нөлөөлөх байдлыг хэрхэн хангаж байгаа талаар судалгаа, шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах;
Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт боловсруулах;
Хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар шүүхээр цагаатгагдсан иргэдийн талаарх судалгаа гаргаж, уулзах, холбогдох санал дүгнэлт боловсруулах;
Гадаадад амьдарч буй монгол иргэдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаарх санал, дүгнэлт боловсруулах зэрэг 16 зорилтын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.
Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж, санал гаргасны дараа “Хүний эрхийн дэд хорооны 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” дэд хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!