УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар дараах зургаан асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
-“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам шинэчлэн батлах тухай/
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-Хүний эрхийн дэд хорооны 2025 он, 2026 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгох тухай/-ийг хэлэлцэх асуудлууд багтжээ. Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ажиллаж буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!