Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО: БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрхийн талаар хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

Сүүлийн үед Монгол Улсаас БНСУ-ыг зорьсон иргэд тодорхой шалтгаануудын улмаас хил дээрээс буцах асуудал үүсэж, иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн.

Гадаад харилцааны яамнаас зарим арга хэмжээнүүдийг авч, тус улсад холбогдох хүсэлтүүдийг хүргүүлсэн ч БНСУ-ын дотоод хууль, журамд нөлөөлөх боломжгүй учраас дээрх асуудалд тодорхой шийдэл гараагүй өдийг хүрсэн юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчиж буй болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн зарим эрхийн хэрэгжилтийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ.

Узбекистан Улсын Дотоод хэргийн яамтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
Узбекистан Улсын Дотоод хэргийн яамтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.