Өмнөговь аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаар хийж, өчигдөр ИТХ-ын даргаараа О.Эрдэнэ-Өрнөхийг томилсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус аймгийн Засаг даргаар Н.Энхбатыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Тэрбээр 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, дараа нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн. 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэлд суралцан, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлсэн оюунлаг төлөөлөгч юм.
2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа түүнд ийнхүү итгэл хүлээлгэн, Өмнөговь аймгийн Засаг даргад олонхын саналаар дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!