Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт ажилладаг ББСБ-уудад СЗХ-ноос өдөр тутам хяналт тавьж ажиллахад анхаарлаа хандуулна гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн хамт өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэнэ гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл манай улсад санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 30 хууль, 139 журам байна. Эдгээр журмуудыг багасгах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй тус хороо 2024 оны 3-р улирлын байдлаар 4.243 зохицуулалттай этгээд, 2.499 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.

УИХ-ын даргын зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад СЗХ-ноос өдөр тутамдаа хяналт тавин ажилладаг болоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Мөн гаргаж буй санхүүгийн бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт гэх мэтээр чиглэгдэх нь чухал байна гэлээ.

Б.Загдсамбар: Хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ
Б.Загдсамбар: Хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэнэ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог