Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Очирбат: МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт татварыг нэмэхгүй, төрийн оролцоог бууруулна гэчхээд төсвөө 20 хувиар тэлж, амлалтынхаа эсрэг ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Санаж байгаа бол дөрвөн сарын өмнө УИХ-ын сонгууль болоход МАН, АН мөрийн хөтөлбөртөө чөлөөт эдийн засгаа дэмжинэ, төр цомхон байна, татвар нэмэхгүй гэх зэргээр амлалтууд өгч УИХ-д орсон. Гэтэл одоо төсвын зарлагаа 20 хувиар нэмэгдүүлж орж ирж байна. Эндээс иргэдэд олон асуулт гарч ирэх байх. Хоёрдугаарт, Үндэсний аудитын газрын анхааруулж жил бүр гаргадаг дүгнэлт, зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлдэг засаг төр гэж алга. Хүлээж авч хэрэгжүүлдэггүй юм бол энэ байгууллагыг татан буулгавал яасан юм. Тухайлбал, өмнөх төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалгүй. төсөвлөлтийн шаардлага хангаагүй зэрэг зөвлөмжүүдийг өгсөн атал хүчээр л төсвөө явуулах гэж байна.

С.Одонтуяа: Сайд асан Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын хурлыг Монголд хийнэ гэж тохирсноос болж шаардагдсан 100 тэрбум төгрөгийн зардлыг салбарын бусад төсвөө хасуулж байгаад гаргуулахаар болсон
С.Одонтуяа: Сайд асан Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын хурлыг Монголд хийнэ гэж тохирсноос болж шаардагдсан 100 тэрбум төгрөгийн зардлыг салбарын бусад төсвөө хасуулж байгаад гаргуулахаар болсон
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.