Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Эмийг “жороор олгох“ журамд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин жороор олгох эмийг жоргүйгээр олгосон эмийн санч, жорыг стандартын дагуу бичээгүй эмчийг ТОРГОХ хэмжээг нэмэгдүүлсэн

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Шинэчлэн батлагдсан хууль хэрэгжсэнээр "Бүх эмийг жороор олгодог болсон" гэх буруу ойлголт нийгэмд гарсан байна.

Монгол Улсын эмийн бүртгэлд өнөөдрийн байдлаар 4110 эм бүртгэлтэй байгаагаас 2870 нэрийн эмийг жороор, 1154 жоргүй, 78 эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр байна. "Жороор олгох нөхцөлтэй бүртгэгдсэн эмийг жороор олгоно" гэдэг зохицуулалт 2010 оны буюу өмнөх мөрдөгдөж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд ч байсан аж.

Харин эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор жороор олгох эмийг жоргүйгээр олгосон, эмийг зөрчилтэй, эсхүл хүчингүй жороор олгосон жор баригчийг, эмийн жорыг стандартын дагуу бичээгүй эмчийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 30 сая төгрөгөөр торгохоор торгуулийн арга хэмжээг өндөрсгөсөн. Жороор олгох эмүүд нь Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2016 стандартын шаардлага хангасан жороор, жоргүй олгогдох нөхцөлтэй эмүүд жоргүйгээр хэвийн олгогдож байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим хуудасны licemed гэсэн холбоос дээр даран бүртгэгдсэн эм, оношлуур гэсэн цонхон дээр дарж орон Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн мэдээлэл, түүний дотор олон улсын болон худалдааны нэр, тун хэмжээ, хэлбэр, олгох нөхцөл, үйлдвэрлэгч, гарал үүслийн улс, зайлшгүй шаардлагатай эм мөн эсэх, эмийн баталгаажсан заавар, сав баглаа боодлын зураг зэрэг мэдээллийг олон нийт нээлттэй харах боломжтой.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 16 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 16 хэм дулаан
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсөвт хориг тавих асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн
Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсөвт хориг тавих асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.