Н.Учрал: “ЭМИЙН ЖОР“-ыг эмч нар гар утсаараа бичдэг болох шийдлийг ЗГ-ын хуралдаанд танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт орсон. Улмаар иргэдийн дунд багагүй бухимдал үүсэж, эмийн жорын жагсаалтыг эргэн харахаар болсон байдаг.

Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдийн гомдол саналыг сонсжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Эмээсээ жор нь илүү чухал болсон асуудал иргэдийн дунд тулгамдсан асуудал болж хувирлаа. Өвчин зовлонтой хүнд цаг явж өгдөггүйг би өөрөө сайн мэднэ. 24 цагийн эмийн сан байлаа ч гэсэн 24 цагийн жор гэж алга. Нэг ёсондоо өвдөөд зовоод ирсэн хүнээс жор нэхдэг, жорыг заавал цаасаар шаарддаг энэ байдлыг зогсоогооч ээ гэж иргэд хүсэж байна.

Би өнгөрсөн хугацаанд ЦХХХ-ны сайдаар ажиллаж байхдаа төр, хувийн, өрхийн гээд бүхий л эмнэлгүүдийг мэдээлэл солилцох боломжоор хангах ажлыг хийсний үндсэн дээр гар утсан дээр "И-Монголиа"-д бүх эмийн жор, өвчний түүхүүд бүгд орсон байдаг. Гэсэн ч яагаад өнөөдөр эмийн санд ажиллаж байгаа хүмүүс иргэдээс цахим биш цаасан жор нэхээд байгаа юм бэ гэдэг асуулт ирсээр байна. Тийм учраас энэ асуудлын мөрөөр даваа гарагийн 10:00 цагт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 11-11 төв дээр ажиллуулна.

Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимаар шууд жор бичих буюу эмчлэх эрхтэй, жор бичих эрхтэй бүх эмч нар гар утсаараа иргэдэд жор бичих боломжийг танилцуулж, үүрэг даалгавар өгнө" гэж мэдэгдлээ.

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!