Эмийг жороор олгосноос хойш өвчтөнд эрсдэл үүсэж, эмнэлгийн ачаалал нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой эмийг жороор олгож эхлээд буй. Хууль мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хойш буюу аравдугаар сарын 1-25-ны хооронд эмийн тусламж үйлчилгээ болон эмийн жортой холбоотой Засгийн газрын 11-11 төвд нийт 759 гомдол мэдээлэл иржээ. Гомдлыг задалж үзвэл,

  • эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой 398 буюу 52.4
  • Жороор эм олгохтой холбоотой гомдол мэдээлэл 282 буюу 37.4 хувийг эзэлсэн байна.

Иргэдийн зүгээс эмийг жороор олгох болсонтой холбоотой гомдол мэдээллийн 36.5 хувь нь жороор олгох эмийн жагсаалттай холбоотой гомдол эзэлжээ. Мөн 25.9 хувийг жор олгосноос хойш эмнэлэгт ачаалал үүссэн, өвчтөнд эрсдэл үүсэж байна гэх гомдол мэдээлэл байж. Бусад гомдол мэдээлэл нь, эмийн хүртээмж нэмэгдүүлэх зэрэг асуудал байсныг ЗГ-ын 11-11 төвөөс мэдээлэв. Тус төв дээр өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажилласан билээ.

УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгч нар хуралдаж, ТЭРГҮҮН, Удирдах зөвлөлийн даргаа сонгожээ
УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөх, бие төлөөлөгч нар хуралдаж, ТЭРГҮҮН, Удирдах зөвлөлийн даргаа сонгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!