Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчирхэг сонгогч: Алиса сонгогч болоход бэлдсэн нь...

Огноо
Унших
7 минут 14 секунд

Түүнийг Алиса гэдэг. Алиса бол анх сонгууль өгөх гэж буй сонгогчдын нэг. Тэр 2020 оны 8-р сард 18 нас хүрсэн. Түүний бяцхан хүсэл бол гэр бүлийнхэнтэйгээ сонгуульд оролцож, саналаа өгөх юм. 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн өдөр арван найман нас хүрээгүй байсан учир сонгуульд оролцож чадаагүй.

​Анхны орон нутгийн сонгуулиа өгөх гээд догдлол дүүрэн 10 сарын 15-ны өдрийг хүлээж буй шинэхэн сонгогч Алиса мэдээлэлтэй оролцохыг хүсдэг. Гэвч тэр юунаас эхлэх, ямар зүйлсийг анхаарах гээд мэдэхгүй зүйлс их тулгарч, яах аа мэдэхгүй бодлогоширлоо. Учир нь түүний эргэн тойронд хангалттай мэдээлэл өгч чадахуйц хүн байсангүй. Тиймээс өөрөө мэдээллийн эх сурвалжуудыг хайхаар шийдэв.

Алиса хамгийн түрүүнд интернэт ашиглаж, сонгогчдод чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудыг судлав. Цахимаар судалж олон мэдээллүүдийг олсон ч шинэхэн сонгогчдод зориулсан цогц мэдээлэл олдохгүй байсан учир мэргэжлийн эх сурвалжуудтай биечлэн уулзахаар боллоо.

АЛИСАГИЙН ЭХНИЙ ӨРТӨӨ БОЛ СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛЫН ТӨВ БАЙЛАА

 

Сонгогчдын боловсрол төв ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Оюунтуяа. 

-Орон нутгийн сонгууль яагаад чухал байдаг юм бол?
-Орон нутгийн сонгуулийн амин чухал зүйл нь Үндсэн хуульд заасан төлөөллийн байгууллагаа сонгох үйл явц юм. Учир нь сонгогч анхан шатны байгууллагаар дамжуулан, аливаа асуудлыг шийдвэрлэхэд оролцох, хяналт тавих боломж бүрддэг.

-Залуус бид яагаад орон нутгийн сонгуульд оролцох хэрэгтэй вэ?

-Сонгуулийн өмнө над шиг шинэ сонгогчид юуг анхаарвал зүгээр вэ?

-Бидний өмнөөс мандат авч, бидэнд үйлчлэх үүрэгтэй хүнийг сонгох гэж байгаа гэдгийг ямагт ухамсарлах нь чухал. Мөн өөрийн  харьяалагддаг тойрогт ямар нэр дэвшигч дэвшиж байгааг, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн талаар эрж хайж, судалж сонголтоо хийх нь сонгогчийн анхаарах ёстой зүйлсийн нэг.

-​Шинэхэн сонгогчид эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөллөөр сонголтоо хийвэл яах вэ?
-Сонгуульд саналаа өгнө гэдэг бол эцсийн дүндээ чиний шийдвэр байж, хариуцлага нь чамтай холбоотой байдаг. Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ ярилцалгүй л яах вэ. Гэхдээ гаргаж байгаа шийдвэр чинь чиний “НАНДИН” эрх гэдгийг бодох хэрэгтэй.

-Сонгогчдийн ирц, идэвхийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?​
-Өмнөх жилүүдийн сонгуулийн үр дүнгээс харахад орон нутгийн сонгуулийн ирц оролцоо сул байдаг. Яагаад бага байдаг талаар судлахад мэдээлэл хомс, цар хүрээ бага, хүртээмж нь тааруу байдаг. Тийм учраас оролцоог нэмэгдүүлэхэд бидний нөлөөлж чадах зүйл бол мэдээллийг үе тэнгийнхэн, гэр бүлдээ түгээж, мэдлэгээ хуваалцах юм.

-Сонгуульд оролцохгүй бол яах бол?
-Арван  хүн санал өгөх ёстой байлаа гэж бодъё. Долоо нь очихгүй гурван хүн очлоо гэхэд саналаа өгсөн гурван хүний гарт өгөөгүй  долоон хүний хувь заяаг шийдвэрлэх боломж нь  байгаа юм. Хэрвээ  саналаа өгөхгүй бол таны судалсан, дэмжсэн мөрийн хөтөлбөрүүд ажил хэрэг болохгүй. Тийм учраас сонгуулийн үр дүн  санал авах байранд очиж саналаа өгч буй сонгогчдын шийдвэрээс хамаардаг. Залуучууд өөрсдийн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд заавал очиж саналаа өгөх хэрэгтэй.

Анхны саналаа өгөөд гарч ирээд, уужуу амьсгаа авч тайвширч байсан юм.

-Та анх сонгууль өгөхдөө сандарч байсан уу?
-Би 1992 онд их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх үедээ, анхны сонгуулиа өгч байсан. Тухайн үед саналаа өгөх гээд хаалгаар ороход л хөмсгөө зангидан эгнэн суусан хүмүүс бүгд намайг ширтээд байгаа юм шиг хэцүү санагдаж билээ.  Анхны саналаа өгөөд гарч ирээд, уужуу амьсгаа авч тайвширч байсан юм. Эргээд бодоход ямар ч мэдээлэлгүй саналаа өгсөн, тухайн үедээ их төвөгтэй санагдаж байсан. Харин орчин цагийн залуус технологийн хөгжлөөр дамжуулан мэдээлэл авах, судлах боломж нь бүрдсэн. Тиймээс залуу сонгогчид анхны сонгуульдаа мэдээлэлтэй оролцож  байж л өөрчлөлтийг бүтээнэ шүү дээ. (Инээв)

-Шинэхэн сонгогчдод хандаж хэлэх зүйл байна уу?
-Залуу, туршлагагүй, би чадахгүй, би саналаа өгөхгүй байсан ч ямар ч ялгаагүй гэж бодож болохгүй. Сонгууль гэдэг чиний цаашдын амьдрал, улс орны ирээдүйг тодорхойлоход нөлөөлөх маш том хүчин зүйл учир хайнга хандалгүй идэвхтэй байж, судалж сонирхох хэрэгтэй.  Залуучууд  та нар оролцож байж нам эвслүүд, сонгуулийн байгууллагуудад дохио болж чадна.

Алиса сониуч зандаа хөтлөгдөн, өмнөх жилүүдийн сонгуулийн ирц оролцоог судаллаа. Судалсан тоон баримтуудаа графикт үзүүлэв.

Эх сурвалж: Сонгогчдын хөтөч сургалтын гарын авлага.  Сонгогчдын боловсролын төв, УБ 2020, 9-р нүүр.
 
АЛИСАГИЙН ДАРААГИЙН ӨРТӨӨ БОЛ СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Алиса бол манлайлагч, аливаа зүйлд нухацтай ханддаг мундаг охин. Учир нь тэр анхны сонгуулиасаа эхэлж хариуцлагатай мэдлэгтэй сонгогч байхыг хүссэн. Түүний энэ түүх нь  мэдээлэлтэй  оролцох юм сан гэсэн хүслээс үүдэлтэй. Тиймээс тэр өөр шигээ анх сонгууль өгөх гэж байгаа  шинэхэн сонгогчдодоо зориулан өөрийн олж авсан мэдлэгээрээ шинэ сонгогчийн "Зургаан" алхам гаргажээ.  
Сонгох, сонгогдох нандин эрхээ баталгаажуулахдаа бид мэдлэгтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай оролцох нь чухал гэдгийг Алисагийн түүх харуулж байна. ​Шинийг мэдэх xүсэлдээ хөтлөгдсөн шинэхэн сонгогч Алисагийн энэ түүх бол дөнгөж эхлэл.  Энэ сонгууль хэрсүү сонгогч болох гараа нь байх болно.
БИДНИЙ ИРЭЭДҮЙ, БИДНИЙ ГАРТ 
СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦЪЁ, ЗАЛУУС АА!
"Улаанбаатар ньюс" сайт "Бодлогод залуусын хяналт" ТББ-тай хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагын хамтран хэрэгжүүлж буй "Технологиор дамжуулан мэдээлэлтэй, хүчирхэг сонгогчдыг бэлдэх нь" төслийн оролцогчдын бэлдсэн орон нутгийн сонгуулийн тухай мультимедиа нийтлэлийг цувралаар хүргэж байна. 
"Эрдэнэс Тавантолгой" төмөр замын бүтээн байгуулалтад 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.