Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Сумъяадоржид мессеж санал илгээхэд алдаа заагаад хүлээж авахгүй байжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол HD телевизээс бэлтгэн хүргэдэг "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн өчигдрийн /2025.04.28/ дугаараас оролцогч Х.Сумъяадорж, хамтрагч Б.Халиуны хамт хасагдав. Тэгвэл цахим орчинд түүнийг хасагдсанд үзэгчид дургүйцэж, шударга бус шүүлт боллоо гэх постуудыг оруулж байна. Мөн оролцогч Х.Сумъяадоржийн хувийн дугаар болох 4 дугаарыг санал авах 156666 тусгай дугаарт илгээхэд алдаа зааж байсан тухай үзэгчид цахим орчинд нийтэлж байна. Тодруулбал, түүний санал авах хувийн дугаар 4 гэсэн дугаарыг 156666 дугаарт илгээхэд "Буруу дугаар луу мессеж илгээсэн байна" гэсэн алдаа заагаад санал өгөх боломжгүй байсан аж.

БҮСИЙН ЗӨВЛӨЛ: Хойд бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх орчныг бүрдүүлэх асуудлаар хуралдаж байна
БҮСИЙН ЗӨВЛӨЛ: Хойд бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх орчныг бүрдүүлэх асуудлаар хуралдаж байна
 
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.