Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ICETOP” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнийг сүүлчийн замд нь үдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

“ICETOP” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнийг өнөөдөр /2025.05.05/ өглөө сүүлчийн замд нь үдлээ.

Б.Оргил-Эрдэнэ агсантай салах ёс гүйцэтгэх ёслол “Соёлын төв өргөө”-нд болж, шөнийн 03:40 цагаас өглөөний 05:30 цаг хүртэл үргэлжилжээ.

Түүнийг олон хоногийн турш гадаад улсаас эрэн хайж, нас барсан байдалтайгаар олсон юм. Тодруулбал, Eyescool буюу Б.Оргил-Эрдэнэ агсан дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Малайз улсын “Шангри Ла” зочид буудалд буудаллаж, тус өдрийн үдээс хойш тухайн буудлаас гарч яван түүнээс хойш ор сураггүй алга болсон байдаг.

Ингээд түүний дүү Б.Од-Эрдэнэ тус улсыг зорьж ахыгаа олсон ч, чих тавин хүлээж байсан үнэнч сонсогчдодоо харамсалтай мэдээ дуулгасан.

Харин Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Б.Оргил-Эрдэнийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байгаа юм.

И МОНГОЛИА: 1264 үйлчилгээг иргэдэд үзүүлж, 1.4 ИХ НАЯД төгрөгийн хэмнэлт бий болгоод байна
И МОНГОЛИА: 1264 үйлчилгээг иргэдэд үзүүлж, 1.4 ИХ НАЯД төгрөгийн хэмнэлт бий болгоод байна
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.