Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой“ төмөр замын бүтээн байгуулалтад 1.4 тэрбум төгрөг зарцуулжээ

Огноо
Унших
1 минут 47 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр, Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Д.Өнөрболор нар “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилтай энэ сарын 7-нд танилцлаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн танилцуулснаар Эрдэнэс Тавантолгой” компани коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд тэргүүлэх Тавантолгой ордод 8 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмдэг байна. Компанийн 85.2 хувь нь төрийн эзэмшилд байдаг бол 14.75 хувь нь Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг уг байгууллага нийт 900 гаруй ажилтантай юм. 2012 онд Монгол Улсын бүх иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, 2017 оны 3 сард Чалко компанид төлөх 350 сая ам долларын өрийг төлжээ. Ингээд 2018 он 1072 хувьцаа мэдээллийн төвийг нээж, 2020 оны 9 сард хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хүртээсэн юм. Үүнээс гадна дотоодын бүтээн байгуулалт, төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжих зорилтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

УИХ-ын гишүүд Монгол Улсын байгалийн баялгийн эзэн нь ард түмэн тул "Эрдэнэс Тавантолгой" компанийн ашиг орлогыг хэрхэн захиран зарцуулахыг УИХ-аас давж шийдвэрлэх эрхзүйн үндэс байхгүй хэмээгээд улс төрийн зорилготой бодлогоос ангид байхад анхаарах ёстой хэмээсэн юм.

 

Коронавирус: Хятадын алтан долоо хоног Азийн эдийн засгийг өсгөх боломжтой юу?
Коронавирус: Хятадын алтан долоо хоног Азийн эдийн засгийг өсгөх боломжтой юу?
 
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Монголын шигшээ баг Египтийг хожлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.