Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкууд уул уурхайн салбар, цалингийн зээлийг чангаруулах бол малчны болон бусад зээлийг сулруулах төлөвтэй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 52 секунд

Арилжааны банкууд өнгөрсөн онд зээлийн шалгуураа сулруулж байсан бол энэ оны нэгдүгээр улиралд тэтгэвэр, цалингийн зээлийн шалгуураа нэлээд, хэрэглээ болон автомашины зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулсан байна. Харин бизнесийн болон малчны зээлийн шалгуураа бага зэрэг сулруулсан байна.

Банкуудын зээлийн төлөвийг харвал, ирэх улиралд мөн цалингийн зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах бол бусад төрлийн зээлийн шалгуураа хэвээр хадгалах төлөвтэй байна. Үүний сацуу худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг хэвээр нь хадгалах, уул уурхайн салбарын зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах, бусад салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулах төлөвтэй байна.

Том банкууд иргэдэд олгох зээлийн шалгуураа чангаруулжээ
Том банкууд иргэдэд олгох зээлийн шалгуураа чангаруулжээ
 
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.