ЭМЯ: ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй тул өнөөдрөөс ажлаас нь чөлөөлсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь үнэн. Шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул тавдугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан" гэв.

Н.Эрдэнэхүү захирлаас энэ талаар тодруулахад, "Сая ЭМЯ-наас ирж халагдах тушаалыг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор би 15:00 цагаас мэдээлэл хийнэ" гэлээ.

Чингис хаан олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
Чингис хаан олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ
 
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!