ГХЯ: Малайзад амь насаа алдсан Б.Оргил-Эрдэнийн үхлийн шалтгаан тодорхой болоогүй. Задлан шинжилгээний хариу гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголын хип хоп урлагийн гол төлөөлөл болсон "Ice Top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool таалал төгссөн талаарх харамсалтай мэдээг дүү Б.Очир-Эрдэнэ нь олон нийтэд өгсөн билээ. Малайз Улсад түүний амь насаа алдсан шалтгаан одоогоор тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй болохыг Гадаад харилцааны яам мэдээллээ. Энэ талаар "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй анхаарна уу." гэлээ.

Ц.Идэрбат гишүүн ХХААХҮЯ-ны гурилын асуудалд өгч буй мэдээлэлд “ЭРГЭЛЗЭВ“
Ц.Идэрбат гишүүн ХХААХҮЯ-ны гурилын асуудалд өгч буй мэдээлэлд “ЭРГЭЛЗЭВ“
 
ШУУД: ХУУЛЬ БУС хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдээлэл өгч байна
ШУУД: ХУУЛЬ БУС хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцсэн талаар мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!