Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын дунд агаарын бохирдол болон цөлжилт хамгийн чухал асуудлуудын нэгт тооцогддог. Ард иргэд энэ талаар сэтгэл зовьниж ойн экосистемийн доройтол, зориулалтын бус аргаар мод бэлтгэл, ойн түймэр, хортон шавьж гэх мэт асуудлуудад эмзэг ханддаг болсон. Үүнийг дагаад ойн нөхөн сэргээлт болон мод тарих санал санаачилга, аян хөтөлбөрүүд ч олноор өрнөх болсон нь тун сайшаалтай.
Олон нийтэд “Хушхан” брэндээр танигдсан “Норд Роуд” ХХКомпаниас мод тарих санаачилгыг жил бүр хэрэгжүүлэн нийгмийн хариуцлага, байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах хүрээнд хуш модыг тарьж ургуулж байна.
Жишээлбэл,2024 онд буюу нэг жилийн өмнө “Хушхан” брэнд болон “Их Үрчин” хамтран “Богдхан уулын дархан цаазат газар”-ын “Чулуутын ам”-нд хортон шавьжинд нэрвэгдсэн хушин ойг нөхөн сэргээх эхний алхам болгон “Хуш мод тарих өдөрлөг”-ийг зохион байгуулж, нийт 3 га талбайд 3000 ширхэг хуш модны тарьцыг суулгасан бөгөөд өнөөдрийн байдлаар 95% хувийн ургалттай байна.
Норд Роуд ХХК нь Хуш мод тарих үйл ажиллагааг үргэлжлүүлэн 2025 онд 100,000 хуш модыг тарьж ургуулах томоохон зорилт тавьсан бөгөөд ойрын 10 жилдээ багтаан таримал хушин ойгоос самраа бэлтгэх ногоон алсын хараатай ажиллаж байна.
Энэхүү зорилтын хүрээнд тарьсан хуш модны суулгацаа зориулалтын хашаагаар тусгаарлан тусгай хамгаалалт, усжуулалтын системийг цогцоор нь шийдсэн нь хуш модыг амжилттай ургах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлдгээрээ онцлогтой юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!