
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тодруулбал, Говь-Алтай аймгийн сумдыг аймгийн төвтэй холбох ажил үргэлжилж байгаа билээ. Одоогоор Алтай-Бургастай чиглэлийн авто замын зураг төслийг гүйцэтгэх компани сонгон шалгарсан. Тус авто зам ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн Шарга, Бугат, Цээл, Алтай зэрэг сум аймгийн төвтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Говь-Алтай аймгийн төвд 25 км зам тавигдчихвал гэр хороолол ДЭД БҮТЭЦТЭЙ болж, нутагтаа АЯ ТУХТАЙ амьдрах орчин бүрдэнэ" гэв.

Харин ”Бумбат даваа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ "Говь-Алтай аймгийн төвийн хатуу хучилттай зам техникийн шаардлагын дагуу баригдана" гэсэн юм.