Т.Маргад-Эрдэнэ: Гарч явахдаа багшийг бодсон ч яаж ч чадалгүй тэр чигээрээ гарсан. Уучлаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Anuxai’s fitness show-ны оролцогч Т.Маргад-Эрдэнэ өчигдөр шоугаа орхин гарсан. Тэрбээр энэ тухайгаа цахим хуудастаа "Нөгөө хэдийн маань ажлын цаг уян хатан байдаг. Би чинь бүтэн цагийн ажилтай, өглөө бэлтгэлдээ яваад байнга хоцордог асуудал үүсгэнэ. Хоолоо орой нь бэлдээд бас бус юм хийгээд шөнө 1,2 гэж унтаад чадахаараа үзэж тараад тал талд зэмлүүлээд байхаар хүн бас багтарна шүү дээ. Шоу нэвтрүүлэгт орлоо гээд цалингаасаа шууд салчихаж болохгүй биздээ?!

Хажуугаар нь сошиалаар нэмэлт ажил хийнэ, Имартад даавуун цүнх нийлүүлнэ гээд зөндөө л юм байна. Энд тэндээс байнга загнаад, зэмлээд байхаар зүрх дэлсээд тэр чигээрээ уур хүрээд явчихсан. Одоо яахав дээ, өнгөрсөн. Одоо бас 04.30-наас ажлаа хүлээлгэн өгч байгаа. Дараагийнхаа хүсэл мөрөөдлийн төлөө зүтгээд л явж байгаа шүү дээ. Залуу хүн гээд хэн хүний үг болгоныг даагаад хүлцэнгүй, борог байх албагүй л гэж боддог доо.

Таалагдахгүй зүйлээ нүүрэн дээр нь хэлчих зоригтой л байх ёстой гэж боддог. Араас нь бөгсийг нь ухаж байснаас дээр.

Би тамирчин биш шүү дээ, робот ч биш. Хүн юм чинь эмзэглэнэ, гомдоно, тунина. Гарч явахдаа ч багшийг бодсон ч яаж ч чадалгүй тэр чигээрээ гарсан. Уучлаарай." хэмээн нийтлэв. Цахим орчинд түүний энэ үйлдлийг шүүмжлэх хүн багагүй байгаа ч зөвтгөх хүн ч мөн цөөнгүй байна" гэлээ.

Ажилтай, тогтмол орлоготой өрхийн санхүүгийн байдал мууджээ
Ажилтай, тогтмол орлоготой өрхийн санхүүгийн байдал мууджээ
 
Гандантэгчэнлин хийд, МҮОНРТ орчмын айл өрхүүдийн халуун усыг ирэх сарын 15-наас хязгаарлаж, засварын ажлыг эхлүүлнэ
Гандантэгчэнлин хийд, МҮОНРТ орчмын айл өрхүүдийн халуун усыг ирэх сарын 15-наас хязгаарлаж, засварын ажлыг эхлүүлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!