"Дулаан байшин" амины орон сууцны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Тус өдөрлөг энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж байна.
Мөн төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, ногоон зээлийг мэдээллийг нэг дороос авах боломжтой. Өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, инженер, техникийн ажилтан, ногоон зээлийг дэмжигч банк санхүү, даатгалын газрын төлөөллүүд оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!