Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: ISHOWSPEED-г Монголд ирүүлэхэд Соёлын яамнаас зардал гаргаагүй. Үнэгүйгээр Монгол Улсыг сурталчилж өгсөн 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Америкийн алдарт Youtuber, стриймэр IShowSpeed өнгөрсөн сарын 11-нд Монгол Улсад ирж, төв талбай дээрээс монгол дээлтэй шууд дамжуулалт хийж, Чингис хааны музейд саатсан юм. Мөн бөхийн өргөөнд Монгол бөхчүүдтэй барилдсан. Түүнийг хаа явсан газар нь хүүхдүүд бүчиж, Улаанбаатар хотын төв хэсэгт IShowSpeed -ээр амьсгалж, хөл хөдөлгөөнтэй байсан юм.

Тэгвэл уг юүтүбр залууг Монгол Улсад авч ирэхэд хэчнээн төгрөг зарцуулсан эсэх талаар Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингоос тодруулахад "Олон улсын инфлүүнсэрүүдийг мөнгө зарж, авч ирэх төлөвлөгөө Соёлын яаманд байхгүй. ISHOWSPEED-г Монголд ирүүлэхэд Соёлын яамнаас зардал гаргаагүй. Үнэгүйгээр Монгол Улсыг сурталчилж өгсөн. Соёлын яамнаас "Монгол Улсад ирээч" гэсэн хүсэлт л тавьсан гэлээ.

Д.Амарбаясгалан: Хэндээ ЭРХЛЭЭД байгаа юм. Ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй
Д.Амарбаясгалан: Хэндээ ЭРХЛЭЭД байгаа юм. Ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.