Д.Мөнх-Эрдэнэ “Ж.Энхжаргаланг хувийн компаниараа төрөөс 25 тэрбум төгрөгийн тендер авсан“ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

2024 оны дөрөвдүгээр сард “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг 100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргаланг томилж байв. Тэрбээр НИТХ-ын сонгуулийн 8-тойрогт МАН-аас нэр дэвшихээр ажлаа өгсөн ч сонгуульд ялалт байгуулж чадаагүй.

Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сараас буцаад “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн юм.

Тэгвэл АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, тус төвийн захирал Ж.Энхжаргалантай шууд ярилцлага хийлээ. Энэ үеэрээ тэрбээр олон асуултад хариулт авч улмаар "Ж.Энхжаргаланг хувийн компаниараа төрөөс 25 тэрбум төгрөгийн тендер авсан" гэв.

Түүнчлэн "Либертари" намын дарга Д.Амартүвшин өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрийн цахим хуудаснаа "Төв цэнгэлдэх хүрээлэн хэмээх төрийн өмчит компанийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хамаарал бүхий BRB компанийн зохион байгуулж буй XMF хэмээх үйл ажиллагааг ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД зохион байгуулахаар болжээ. Энэ бол цэвэр сонирхлын зөрчил. Хуультай. Ийм улаам цайм сонихолын зөрчил гаргаж бгаа хүн цаашид шудрага ажиллана гэхэд тун хүнд. Залуучууд төрд ороод ийм хурдан ялзарч бгааг харахаар үнэхээр харамсах юм" гэж бичиж байв.

УИХТГ: УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа
УИХТГ: УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлах журмын талаар сэтгүүлчдэд танилцууллаа
 
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
МАН-ЫН БҮЛЭГ: ХЭҮК-ын 24 дэх илтгэлийг сонслоо
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!