Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хатуу хучилттай 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 48 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр суманд ажиллаж байна. Өнөөдөр Есөнбулаг сумын хатуу хучилттай 15.6 км авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Тус авто зам шинэ суурьшлын бүсийг дэмжиж буй бөгөөд 2026 оны 8-р сард ашиглалтад орно. Авто замын бүтээн байгуулалтыг анх 2024 онд эхлүүлэхэд эхний ээлжинд 4,5 тэрбум төгрөгийг тусгасан ч барилгын ажил эхлээгүй бөгөөд 2025 онд улсын төсөвт тусгасан 5,6 тэрбум төгрөг гээд нийт 10 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил ийнхүү өнөөдөр эхэлж байна.

Говь-Алтай аймгийн төв доторх хатуу хучилттай 15.6 км авто зам нь Есөнбулаг сумын 6 багийг хамарч, сумын иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шинэ шатанд гаргах боломж бүрдүүлэх зорилготой аж. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумыг Баянхонгор – Говь-Алтайн авто замтай холбох 6.43 км авто замын бүтээн байгуулалтын ажлын эхний ээлжийн 2.5 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгаснаар ийнхүү барилга угсралтын ажил эхэлж байна.

Уг авто зам нь Говь-Алтай аймгийн эхний сумыг аймгийн төвтэй холбож буй авто зам гэдгээрээ онцлог. Авто замын хөгжлийг дагаж, иргэдийн амьдрах таатай орчин бүрдэх, цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн өргөн боломжууд нэмэгдэх юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс уг хатуу хучилттай авто замууд нь зөвхөн өнөөдрийн хэрэгцээг хангах бус ирээдүйн хөгжлийн гарц, бүс нутгийн уялдаа холбоог сайжруулах стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэдгийг тодотгож байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд сумд аймгийн төвтэйгээ, аймгийн төвүүд боомтуудтайгаа, хилийн боомтууд аймгийн төвүүдтэйгээ хатуу хучилттай авто замаар холбогдох ажлыг эхлүүлнэ гэж зорьж буй. Уг зорилгын хүрээнд ийнхүү Говь-Алтай аймгийн эхний сум аймгийн төвтэйгээ авто замаар холбогдох ажил эхэллээ. Уг авто зам нь дан ганц нь аймгийн төв гэлтгүй Улаанбаатар хоттой холбогдож буй учраас сумын иргэдийн аж амьдралд эерэг нөлөө үзүүлж, зах зээлдээ ойртох боломж бүрдэж байна.

Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн зарим нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ
 
Ой, хээрийн түймэртэй холбоотойгоор иргэдийг “ногоон бүс“-д зорчихыг хориглолоо
Ой, хээрийн түймэртэй холбоотойгоор иргэдийг “ногоон бүс“-д зорчихыг хориглолоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!