Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.

Дөрөвт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, "Тэргүүн Саруул Зам" ХХК, "Эрдэнэс Критикал минералс" ХХК-ийн бөх, улсын арслан Э.Оюунболд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, "Хатант Интернэйшнл" ХХК, "Тэнүүн Өлзий" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар нар шалгарлаа.

Наймд улсын харцага Г.Бадрах, улсын начин Б.Чимэдвандан, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.

Энэхүү барилдааны түрүү бөх суудлын автомашин гардаж, үзэгчдээс нэг сая төгрөгийн найман азтан, суудлын автомашины нэг азтан тус тус тодорсон юм.

Ирэх долоо хоногийн 10-ны бямба гарагт 13:00 цагаас Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсүхийн Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 11-ний ням гарагт 13:00 цагаас "Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

МАРГААШ: Улаанбаатарт 14 хэм дулаан, өдөртөө үүл багасна
МАРГААШ: Улаанбаатарт 14 хэм дулаан, өдөртөө үүл багасна
 
О.Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн төвд 25 км зам тавигдчихвал нутагтаа АЯ ТУХТАЙ амьдрах орчин бүрдэнэ
О.Амгаланбаатар: Говь-Алтай аймгийн төвд 25 км зам тавигдчихвал нутагтаа АЯ ТУХТАЙ амьдрах орчин бүрдэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!