Монголын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон "Сод Монгол" Группын Ерөнхийлөгч Ц.Анандбазарын ХОМ-ийг танилцуулж байна.
Тэрбээр 7,6 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 3,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай аж. Түүний компаниуд жилдээ улсад 135 тэрбум төгрөгийн татвар төлдөг байна.
Ц.Анандбазар нь 2020-2024 оны парламентад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд АТГ-аас 2021 онд авсан ХОМ-т тэрбээр 7 тэрбум 680 сая төгрөгөөр үнэлэгдэх амины хоёр, нийтийн нэг орон сууцтай. Мөн 953 сая төгрөгөөр үнэлэгдэх тусгай зориулалтын машин, Mercedes Benz, нэг ND4190CS4J, нэг микроавтобус, нэг Toyota Alphard жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 маркийн нэг автомашин болон нэг Lexus 570 машинтай. Мөн 1 тэрбум 312 сая 960 мянган төгрөгийн үнэлгээ бүхий малтай. Үүнийг задалбал, хонь-805, ямаа-294, үхэр-104, адуу-372, хурдан удмын 16 адуутай. Түүнчлэн 800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Мөн 3 тэрбум 402 сая 370 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байдаг.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!