Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3570 төгрөгтэй тэнцэж байлаа. Нэрлэсэн ханш өнгөрсөн хоёр хоногт тогтвортой байгаа бол валют арилжааны "Найман шарга" төвд ам.долларын ханш 2 төгрөгөөр буурч өнөөдөр 10:26 цагийн байдлаар 3591 төгрөгтэй тэнцэж байна. Ченжүүд нэг ам.долларыг 3586 төгрөгөөр авч 3591 төгрөгөөр авч байгаа нь 5 төгрөгийн зөрүүтэй байгаа юм. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханшийн өсөлт саарч өнөөдөр буурсан бол төгрөгийн эсрэг евро, юанийн ханш чангараад байна.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2024 оны арванхоёрдугаар сард 3579.57 төгрөг байсан бол өнөөдөр Монголбанкны нэрлэсэн ханш 4064.13 төгрөг болжээ. Харин "Найман шарга" валют арилжааны төвд авах үнэ 4050 бол 4080 төгрөгөөр зарж байгаа юм. Ченжүүдийн хэлснээр евро өсөж байгаа нь эрэлт их байгаатай холбон тайлбарлав. Мөн юань нэрлэсэн ханш 491.58 төгрөг болсон бол валют арилжааны төвд авах үнэ 494, зарах үнэ 496 болсон нь 2 төгрөгөөр чангарсан дүн болов. Мөн рубль 43.20 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 43.70 болж таван төгрөгөөр нэмэгджээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!