Ж.Баярмаа: Миний тухай бэлтгэсэн нэвтрүүлэг, мэдээллүүд бүхэлдээ худал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуулт асуухад "С.Баярцогт даргын асуултад хариулъя" хэмээн егөөдсөнөөс АН-ынхан уучлалт гуйхаас нааш чуулганы хуралдаанд суухгүй гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "ЕС Л.Оюун-Эрдэнээс асуулт асуусны дараанаас гарч эхэлсэн миний тухай бэлтгэсэн нэвтрүүлгүүдийн агуулга, мэдээллүүд бүхэлдээ худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ээж нь улс төрд явсных нь төлөө зураг, нэрээ тавиулж, гүтгүүлэн доромжлуулсан охиноосоо түмэнтээ уучлалт гуйя. 2020 онд танилцан, үзэл санаа, итгэл үнэмшлээрээ нэгдэн, улс төрийн клуб хамтран байгуулж, багагүй хугацаанд цугтаа яваа журмын нөхөр Майнбаярын Тулгат Эмми (эхнэр нь) 2-оо бас эвгүй байдалд оруулж (гүтгэлгийг хэдэн мянган гишүүнтэй хэдэн арван группүүдээр сэвүүлж) буйдаа гүнээ харамсаж, түмэнтээ уучлалт хүсье" хэмээв.

Л.Гантөмөр: Ерөнхий сайд ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо нь ярих ёстой
Л.Гантөмөр: Ерөнхий сайд ёс зүйн алдаа гаргасан эсэхийг Ёс зүйн хороо нь ярих ёстой
 
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг нөгөөдөр хааж, шинэчилнэ
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг нөгөөдөр хааж, шинэчилнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!