Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар ДАРААХ хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 39 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан Пүрэв, Баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудал

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

Энэ долоо хоногт УИХ Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Энэ долоо хоногт УИХ Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.