ЕБС-ийн 3000 сурагч “МОНГОЛ ХҮН” төслийн оролцогч болж, нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйтайгаа танилцах аялалд гарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Зөв Монгол хүнийг төлөвшүүлэх, хүүхдийн эх оронч үзлийг бэхжүүлэх, Монголын уламжлалт малчин ахуй, соёлоо таних, сэтгэлзүй, танин мэдэхүй, нийгмийн харилцааны онцлогоо ойлгох, хүүхдийн өрөвч нинжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт өнөөдөр Төв талбайд боллоо.

“Монгол хүн” хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 8-14 насны буюу 3-8 дугаар ангийн 3000 сурагч хамрагдаж, нүүдэлчин, малчин ахуйгаа таньж мэдэх аялалд гарлаа.

Хөтөлбөрийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр нээлээ. Тэрбээр “Тусч, энэрэнгүй, боловсрол хүмүүжилтэй Монгол иргэд бидний ирээдүй. Хүүхдүүд та бүхэн бидний уламжлалт ахуйгаа таньж мэдээд, малчны хөдөлмөртэй танилцаад, таван хошуу малынхаа ашиг шимийг хэрхэн боловсруулдаг мэдлэгийг олж авах нь хамгаас үнэтэй мэдлэг шүү” гэдгийг онцоллоо.

Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Монголын сурагчдын холбоо, Монгол адууны диваажин НҮТББ хамтран зохион байгууллаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллаж байна
 
Д.Энхтүвшин: Хамтарсан ЗГ-ын асуудлыг намын бага хурлаар өөрөө оруулж шийдвэр гаргуулчхаад, түүндээ итгэл үнэмшил өгөхгүйгээр өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-аар оруулах гэж байгаа нь зохимжгүй үйлдэл
Д.Энхтүвшин: Хамтарсан ЗГ-ын асуудлыг намын бага хурлаар өөрөө оруулж шийдвэр гаргуулчхаад, түүндээ итгэл үнэмшил өгөхгүйгээр өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-аар оруулах гэж байгаа нь зохимжгүй үйлдэл
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!