ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлж, түүний оронд хавдар судлаач эмч М.Адилсайханыг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/ Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Н.Эрдэнэхүү даргыг ажлаас чөлөөлөх тушаал гарсан нь үнэн. Шалтгаан нь ХСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Эрдэнэхүү нь төсвийн хөрөнгөөр бараа үйлчилгээг худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулаагүй бөгөөд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтаар томилогдоогүй тул тавдугаар сарын 2-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гарсан" гэв.

Тэгвэл ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилжээ.

Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.

Худалдааны тарифын зөрчилдөөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс нь төсвийг хариуцлагатай удирдах, ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай
Худалдааны тарифын зөрчилдөөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс нь төсвийг хариуцлагатай удирдах, ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай
 
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Улаанбаатарт маргааш 17 хэм дулаан
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!