СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Монголын хоккейчид  “Division III” ДАШТ-д амжилттай оролцож, 4 дүгээр байрт шалгарчээ
Монголын хоккейчид “Division III” ДАШТ-д амжилттай оролцож, 4 дүгээр байрт шалгарчээ
 
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Завхан аймгийн Алдархаан сумаас Цагаанхайрхан сум, Алтай чиглэлийн 40 км авто зам баригдаж эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!