Засгийн газраас өргөн мэдүүлсэн цахим мөрийтэй тоглоомыг хориглох агуулга бүхий Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн бариад буй. Эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ энэ долоо хоногт хийх аж.
Дашрамд дурдахад, энэхүү хуулийг өргөн барьсан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй хууль санаачлагчид дараах үр дүнг "амлаж" буй аж. Үүнд:
-Энэ чиглэлийн платформууд хориглогдож, зар сурталчилгаа, агентуудын үйл ажиллагаа бүрмөсөн зогсоно
-Цахим мөрийтэй тоглоом тоглох залуусын тоо 65 хувиар буурна
-Гадагш хяналтгүй гарч буй 500 сая ам.долларт санхүү, хуулийн байгууллагаас хяналт тавих боломж бүрдэнэ
-Хүүхэд, залуучуудын мөрийтэй болон бооцоот тоглоом тоглож, сэтгэл зүйн хувьд донтох, эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлнэ,
-Мөрийтэй тоглоомыг сурталчлах нь хэвийн мэтээр хэвшсэн ойлголтыг өөрчилж, хүүхэд, залуучуудыг бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомд уриалан дуудаж байгаа хууль бус сурталчилгаануудыг хязгаарлаж, таслан зогсооно.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!