Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэгээн муза-18” энэ сарын 16-24-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадмыг тавдугаар сарын 16-24-нд зохион байгуулах болсонтой холбогдуулан мэдээлэл өгч, нэр дэвшиж буй уран бүтээлчдэд батламж гардууллаа.

Тус наадам 2 шаттай зохион байгуулагдах бөгөөд эхний шатны шалгаруулалт нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд нийслэлийн театруудад болох аж. Хамгийн сүүлийн шат буюу улаан хивсний ёслол энэ сарын 24-ний өдөр Корпорейт центрт 17:00 цагт болох аж. Мөн Гэгээн муза наадам 2 тэрбум орчим төгрөгийн төсөвтэй болдог олон улсын хэмжээний том наадам гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Наадмын үеэр Дани улсаас ирсэн найруулагч "Физикл буюу биомеханик" сэдэвтэй сургалтыг зохион байгуулах аж.

Энэ жилийн наадмын хувьд Монгол Улсад хүүхдийн байгууллагын 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан шинээр хүүхэлдэйн жүжгийн төрөл нэмэгдсэн аж.

АН-ЫН БҮЛЭГ: Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонсож байна
АН-ЫН БҮЛЭГ: Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонсож байна
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.